Монгол Улсад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2022 онд 1065 ширхэг байсан импорт 2025 онд 12693 ширхэгт хүрч, 3 жилийн хугацаанд 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үнийн дүн мөн 1.47 сая ам.доллараас 4.74 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. Тодруулбал,
- 2022 онд 1065 ширхэг, 1.47 сая ам.доллар
- 2023 онд 4625 ширхэг, 2.52 сая ам.доллар
- 2024 онд 7795 ширхэг, 3.38 сая ам.доллар
- 2025 онд 12693 ширхэг, 4.74 сая ам.доллар байна.
0
0
0
0
0
0