УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг суллажээ


2 цаг

Дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг суллажээ.

Авлигатай тэмцэх газраас түүнийг анх авлигын хэрэгт холбогдуулан,  48 цагийн хугацаатай саатуулж, яллагдагчаар татан шалгаж байсан юм. Улмаар шүүхийн шийдвэрээр цагдан хориод байсан билээ.  Гэвч яллагдагч Д.Тогтохсүрэнгийн өмгөөлөгч Б.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг дахин Дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд ирүүлснээр хүлээн авч, сулласан байна. Энэ хэргийг тус шүүх хоёрдугаар сарын 16-нд хэлэлцэн, шийдвэрлэжээ. Ингэхдээ хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү