М.Нарантуяа-Нара: Энэ бол надад улс төрийн сануулга өгч буй үйлдэл гэж харж байна


2 цаг

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара-гийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт хулгай орсон гэж тэрбээр цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр /2026.02.22/ мэдэгдэв.

Тэрбээр, Энэ бол архи дарс хайсан, өлсөж цангасан хүн биш. Кофены машин, зөөврийн компьютер, архи, дарснууд авч явжээ. Архинд дуртай хүн бүх архи дарсыг хуу хамаад авч явсан мэт харагдуулах гэсэн боловч хоёр хоногийн өмнө манай энүүгээр жийп машин явсан байна. Энэ бол зүгээр нэг хулгай гэж бодохгүй байна. Би сүүлийн үед ямар “эрхмүүдийн” дургүйг хүргэснээ эргэн санаж байна. 

Намайг "УИХ-д аятайхан байгаарай” гэж сануулж байх шиг байна. Би зорьсон ажлаа заавал хийнэ. УИХ-ын хаврын чуулганаар юу болохыг харцгаая. 

Цагдаад дуудлага өгсөн. “Шинийн 2,3-ны үед манайх гэрэлтэй, нэг жийп машин энэ хавиар эргэлдэж байсан” гэж хажуу айлынхан хэлсэн.  

Хагалж эвдэж болох маш олон зүйл байсан ч зөвхөн жорлонг хага өшиглөсөн. Би хаана, юу хийж яваагаа байнга мэдээлдгийг далимдуулсан, улс төрийн холбоо хамааралтай сануулга гэж бодож байна. Явахдаа манай гэрийн цахилгааныг тасалсан. 

Цагаан сараар айлыг эзгүйчилдэг хулгайч нарт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой, ийм асуудлыг битгий зүгээр өнгөрөөж бай. Үүний төлөө би явах болно. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэж байдаг. Тэр нь хэрэгждэг эсэх, энэ асуудлыг яаж шийдэхийг хамт харцгаая гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү