Саяхан Автотээврийн Үндэсний төвийг зургаан жил даргалдсан Б.Гүрсоронзонг халж, "Симба" Ц.Батаагийн дүү Ц.Батсайханд тус суудалд суусан тухай бид мэдээлж байсан. Улмаар зургаан жилийн хугацаанд тус албыг хашиж байсан Б.Гүрсоронзон ямар албан тушаалд очих бол гэдэг анхаарал татаж байсан.
Гэтэл түүнийг Монголын төмөр замын гүйцэтгэх захирлаар томилогдсон тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөврөөд эхлэв. Үүнийг албаны эх сурвалжаас тодруулахад "Гүйцэтгэх захирлаар бус Газрын хэлтсийн даргаар томилогдсон" гэлээ.
Сайтар анзаарвал, Б.Гүрсоронзон бол МАН-ын 80-аад оныхон эрх мэдлийг гартаа атгаж байсан үе буюу 2019 онд тус суудалд томилогдсон. Түүнийг Д.Амарбаясгалангийн нөөлгөөр уг суудалд очсон гэдэг.
Б.Гүрсоронзонгийн хамгийн сүүлд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.
- Өөрийн орлого - 197 сая
- Гэр бүлийн орлого - 6 сая
- Хоёр нийтийн орон сууцтай - 248 сая
- Суудлын жижиг машин,Lexus, RX 400- 1 - 42 сая
- Эзэмших газар - 120 сая
- Үнэт эдлэл - 30 сая
- Хадгаламж - 209 сая
- Зээл - 19 сая
0
0
0
0
0
0