Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Богд хаан уулын орчимд буга сүлбэгдэж үрэгдсэн бөгөөд тухайн хашааны эзэн хуулийн этгээдийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар 24 саяар торгож, газар эзэмшлийн зөвшөөрлийг цуцлаж байна.
Албадан буулгаж, хашаа буулгахад өндөр зардал гардаг гэдгийг хэлмээр байна. Цаашид иргэн, ААН нь дархан цаазат газрын нийтлэг журамд зааснаар холбогдох шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг нь цуцлахаа мэдэгдэж байна.
Нийслэлд Богд уулын дархан цаазат бүсэд 17 буга үрэгдсэн байна. Буга уулнаас бууж ирэх нь ууланд идэш тэжээл муудаж байгаа гэсэн үг. Богд уулын эко систем муудаж байна гэж ойлгож болно. Богд уулын тусгай хамгаалалттай газарт газрын төлбөрөө төлөөгүй иргэн, ААН-н 14 тэрбумын өр үүссэн байгаа. Хэрвээ энэ төлбөрүүдийг төлж барагдуулахгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах, хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ.
Дээрх 17 бугаас хоёр нь тусгай хамгаалалттай хилийн бүс дотор эрсэдсэн байна. Үе үеийн байгаль орчны сайд нар отоглох зориулалттай газрын зөвшөөрөл олгосон байхад энэ газар дээр орон сууц зэрэг барих зөвшөөрлийг нь нийслэлээс олгосон байдаг. Иймээс сайдын хувьд дээрх зөвшөөрлийг нийслэлд хариуцуулан өгөх боломжгүй гэдгийг хэлмээр байна. Хаврын чуулганаар тусгай хамгаалалттай цэсийн доторх ААН, иргэдийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг өргөн барихаар хүлээж байна. Байгаль хамгаална гэдэг олон хүнтэй муудалцах хэрэг болдог.
Нэг бугын үнэлгээ 12 сая 700 мянган төгрөг байдаг ч хуулийн этгээдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулдаг.
-Байгальд ээлгүй хашаа барьсан иргэн, ААН-ийн хашааг хэрхэх вэ?
-Хашааг буулгуулах шаардлагыг Богд хаан уулын тусгай хамгаалалттай газарт гэлтгүй бүх тусгай хамгаалалттай газруудад хүргүүлнэ. Бүгдэд нь журмыг хэрэгжүүлнэ. Шаардлага биелүүлээгүй газруудын зөвшөөрлийгг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно. Зэрлэг амьтанд ээлтэй стандартыг хангасан хашааг барьж болно. Өнгөрсөн намраас хойш энэ стандартыг хэрэгжүүлж эхэлсэн.
-Богд хаан ууланд 1700 аж ахуй нэгжийн 1400 нь отоглох зориулттай газарт барилга барьсан байна гэсэн тоо бий. Нийслэл энэ бүх зөвшөөрлийг олгосон гэсэн үг үү?
-Өнөөдрийн байдлаар 1900 гаруй ААН-үүдээс 620 орчим иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах зөшөөрөл хүргүүлсэн. Хашаа, хайс буулгах ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээлүүд тулгарч байна. Ойн амьтдын бэлчих зам, жимийг хааж барьсан хашаануудыг буулгах шаадлага хүргүүлсэн ч иргэд тоохгүй, хүлээж авахгүй байна.
-Тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа иргэд төлбөр төлөх ёстой ч төлөхгүй байгаа гэж байна?
-Татварын газрын мэдээллээр 14 тэрбум орчим төгрөгийн татвар төлөөгүй байна. Газрын төлбөр нь 3 жилийн хугацаанд үүссэн төлбөр бөгөөд хамгаалалтын захиргаа болон яамнаас шаардлага хүргүүлж, төлөөгүй тохиолдолд зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна.
0
0
0
0
0
0