Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ


2 цаг

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд мөг буга гэмтэж, эндсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгасан байна.

Уг тохиолдолд холбогдуулан мал, амьтны эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргуулж, экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү