М.Даваажаргал: Японы эзэн хаан Монголд айлчлах гэж буй нь хоёр орны харилцааны алтан мөч юм


17 цаг

Сүмо бөхийн аварга М.Даваажаргал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр " Монголдоо хоёр хоноод маргааш буцах гэж байна. Ирсэн шалтгаан нь багш маань долдугаар сарын 06-ны өдөр 65 нас хүрч, сүмогийн холбооноосоо тэтгэвэрт гарна. Энэ багш маань Монголоос хоёр аварга төрүүлсэн. Тодруулбал, Харамафүжи Д.Бямбадорж, Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргыг төрүүлсэн. Надад мөн тусалж, сургаалийн үгээ хайрладаг байсан. 2007 онд аварга болоход аваргын ёслогоог зааж зөвлөж, эрдэм номоо хайрлаж байлаа. Энэ хүн маань Алтангадас одонгоор шагнуулахаар тодорхойлогдсонд үнэхээр их баяртай байна. Удахгүй Японы эзэн хаан ирнэ. Багш нарынхаа удирдлагаар шавь нараа бэлдээд явж байна. Японы эзэн хаан хунтайж байхдаа Монголд айлчилж байлаа. Энэ удаа эзэн хааны ёсоор айлчлах нь. Энэ бол хоёр улсын хооронд алтан үе ирж байгааг илтгэнэ. Цашаид бие болон оюуны чадалтай аваргуудын ёс уламжлалыг шавь нартаа өвлүүлнэ" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү