Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байдаг. Тиймээс жил бүр уламжлал ёсоор АН-ын гишүүд хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хүмүүс С.Зориг гэж ямар хүн байсан бэ гэдгийг мартчихсан С.Зориг гэдэг хүн бол ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн. Гэтэл залуучуудын дунд “Одоо тэгээд яах юм бэ” гэдэг асуудал үүсээд байна.Тэгэхээр яах юм бэ гэхээр энэ хүний үйл хэргийг бид үргэлжлүүлэх ёстой. Яагаад гэхээр тэр хүний бодож санаж явсан зүйлс одоо ч гэсэн амьдралд хэрэгжээгүй байна. Бидний ярьдаг баруун төвийн үзлийг С.Зориг гэдэг хүн ярьдаг байсныг тэр хүний үлдээсэн өвүүдээс харж болно. Тийм болохоор манай ардчилсан намын амин сүнс С.Зориг гэдэг хүний үзэл санаатай үргэлж явна. Тиймээс тэр хүний үзэл санааг түгээх нь манай намын үүрэг. Яг үнэндээ манай ардчиллын индекс жил бүр хойшлоод байна. Дарга, бөх төвтэй улс болоод байна. Үүнээс хол байлгахын тулд залуучууд эрх чөлөөний мэдрэмж өндөр байх хэрэгтэй" гэв.