https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Хүчирхийллийг хэвийн зүйл гэж боддог этгээд Ерөнхий Сайдад зөвлөж байна

Хүчирхийллийг хэвийн зүйл гэж боддог этгээд Ерөнхий Сайдад зөвлөж байна


4 долоо хоног

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, өөрийгөө реппер Сексцагаанбогд гэж нэрлэдэг иргэн Б.Гантулга эмэгтэй хүн зодож буй бичлэг өнгөрсөн Пүрэв гарагийн шөнөөс эхлэн нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ.

Уг бичлэг дээрх эмэгтэй нь түүний найз охин гэх иргэн Н.Урин болох нь удахгүй тодорхой болсон бөгөөд өнгөрсөн Ням гарагт Б.Гантулга, Н.Урин нар нийгмийн сүлжээгээр тайлбар хийв.

Энэ үеэрээ Б.Гантулга Н.Уринг зодсон шалтгаанаа тайлбарлахдаа: " Бид хоёр уугаад муудалцсан. Н.Урин түлхүүргүй мөртлөө харина гэсэн. Н.Урин шиг ийм эмэгтэй хүнийг шөнө ганцааранг нь явуулж чадахгүй. Яачих ч юм билээ. Гудамжинд хонуулж, хэн нэгэнд хүчиндүүлж байснаас гэж бодоод, согтуу хүний толгойд орж ирж байгаа логик л доо. Сүүлдээ тэвчээр алдраад алгадаж байгаа байхгүй юу. Сэргэх юм болов уу? архи нь гарах юм болов уу гэж бодоод л..  " гэсэн юм. Мөн Б.Гантулга уг танхайрлаа хоёр хүний, хосын хоорон дахь л асуудал хэмээн өөрийгөө өмөөч байв. 

Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайдын зөвлөх гэх репперт хууль, эрх зүйн анхан шатны ч мэдлэг байхгүй нь ийн харагдаж байна.

Б.Гантулгынхаар бол сайн санасандаа л найз эмэгтэйгээ зодсон болж таарч буй бололтой. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэл бол хоёр хүний хоорон дахь асуудал огт биш зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг билээ.

Харамсалтай нь хүчирхийллийг хэвийн зүйл гэж боддог этгээд Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөж байгаа нь тодорхой боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү