https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Селена Гомез тэрбумтан болжээ

Селена Гомез тэрбумтан болжээ


1 долоо хоног

АНУ-ын дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч 32 настай Селена Гомез дэлхийн тэрбумтнуудын эгнээнд орох боллоо. "Bloomberg"-ийн мэдээлснээр дуучин Гомез 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болох нь тогтоогдож, улсдаа хамгийн залуу, өөрийн хүч чадлаар боссон тэрбумтнуудын нэг болжээ. Гомез бага наснаасаа эхлэн уран бүтээл туурвиж, кинонд дүр бүтээсэн бөгөөд брэндүүдтэй хамтарч, өөрийн гоо сайхны брэнд болох "Rare Beauty"-г удирддаг. Эдгээр нь хөрөнгийн тал хувийг бүрдүүлнэ. Мөн инстаграм дээр хамгийн олон дагагчтай эхний гурван хүний нэгт багтдаг тэрбээр "Puma", "Couch" зэрэг брэндийг сурталчилснаар 40 гаруй сая ам.доллар олдог байна.

Түүнчлэн “Only Murders in the Building” олон ангит киноны бүлэг бүрээс зургаан сая ам.доллар олдог аж.

Селена Гомезын "Rare Beauty" гоо сайхны брэнд нь бусад алдартнууд болох РианаКардашиан гэр бүлийн брэндээс хэд дахин илүү үнэлгээ авсан. Хөрөнгө оруулагчид түүний гоо сайхны брэндийг хоёр тэрбум ам.доллароор үнэлэх төлөвтэй байгаа тул Гомезын нийт хөрөнгийн хэмжээ улам өсөх боломжтой.

Тэрбээр 2020 онд хоёр туйлт эмгэгтэй болох нь оношлогдсон байдаг.

Үүний дараа Гомез хамтран ажиллах байгууллагууддаа заавал сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан, буяны үйл ажиллагаатай холбоотой зүйлийг сурталчилна гэдэг шаардлага тавьсан юм. Тэрбээр энэхүү хүрээнд олон удаа сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт олж чаджээ.

Эх сурвалж: CNN

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү