Урин дулаан цаг ирж нийслэл хотын иргэд унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр зэргийг түгээмэл хэрэглэдэг. Одоогоор манайд хоёр төрлийн түрээсийн скүүтэр, цахилгаан дугуйны үйлчилгээ байгаа. Үүн дээр нэмэгдээд минут нь ₮125 үнэтэй “ECO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтрэхэд бэлэн болжээ.
Энэ талаар “ECO BIKE”-ийн хамт олон хэлэхдээ,
"Эхний ээлжид туршилтын журмаар 1000 ширхэг цахилгаан дугуйг үйлчилгээнд гаргаж байна. Цаашид дугуйны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Цахилгаан дугуйны онцлог нь зөөлөн суудал, 16 инчийн том дугуй, урд хойд хос амортизаторыг хослуулснаар туулах чадвар болон тав тухын хувьд сайнаас гадна аюулгүй унахад шаардлагатай бүх нөхцөлийг сайн хангаж өгсөн болно. Нэг удаагийн цэнэгээрээ дунджаар 65 км замыг туулах боломжтой. Дээд хурдны хэмжээ 20км цаг хүрнэ.
Шинэ хэрэглэгчид нартаа нэмж эхний удаа “20 хүртэлх минут нэг удаа үнэгүй унах” эрхийг өгнө. Ингэхээр хэрэглэгч нар маань 06 сарын 30-г дуустал 1 минутыг 125₮–н үнээр үйлчилгээ авах боломжтой болж байна" гэлээ.
Цахилгаан дугуйг ашиглах заавар:
- Playstore болон Appstore-с ECO BIKE application татах
- Утасны дугаараар хэрэглэгчээр бүртгүүлэх
- Хэтэвчээ цэнэглэх (хамгийн багадаа 4000₮ байх ёстой)
- QR кодыг уншуулан аялалаа эхлүүлэх боломжтой
- Зогсоол харах хэсэг дээрээс “P” үсгээр тэмдэглэсэн бүх зогсоолд дугуйг байрлуулан аялалаа дуусгах боломжтой.
Дүрэм
- 18-c дээш насных байх
- Цахилгаан дугуй унах туршлагатай байх
- Чихэвч зүүхгүй байх
- Сундалж явахгүй байх
- Зориулалтын зам талбайгаар зорчих
- Зам хөндлөн гарахдаа түрж гарах
- Олон хүнтэй газраар түрж явах
- Бартаа саад ихтэй зам дээр хурдаа тохируулах
- Хурдаа тохируулж зорчих
- Замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөх