Сүүлийн найман жил Монгол ардын нам дангаараа эрх барьж буй. Тэгвэл УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ цагт эрх баригч намын сүүлийн дөрвөн жилд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэгдээгүй амлалтуудыг цувралаар хүргэж байна.
Орлоготой иргэн
1.1.2 – Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна.
1.1.5 – Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
1.1.8 – Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
Хуримтлалын нэгдсэн сан ба орон сууцтай өрх
1.2.3 – “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.
1.2.4 – Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.
1.2.6 – Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.
Эх сурвалж: УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон Монгол ардын намын мөрийн хөтөлбөр