Хятадын Худалдааны яамны өчигдөр 3-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард Хятадын үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 1 их наяд 191 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.8 хувиар нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээ хурдацтай хөгжиж, үйлчилгээний худалдааны хамгийн том салбар болж байна.
Тоо баримтаас үзвэл, 2024 оны эхний хоёр сард Хятад улсын үйлчилгээний худалдааны экспорт 486 тэрбум 170 сая юань болж, 17.9 хувиар нэмэгдсэн бол импорт 704.9 тэрбум юаньд хүрч, 26.5 хувиар өсжээ. Үйлчилгээний худалдааны алдагдал 218 тэрбум 730 сая юаньд хүрсэн байна. Энэ нь үндсэндээ дараах онцлог шижүүдийг бий болгож байна.
Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжив. Энэ оны эхний хоёр сард мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 464 тэрбум 870 сая юаньд хүрч, 14.2 хувиар нэмэгдсэн байна.
Аялал жуулчлалын үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Нэгээс хоёрдугаар сард аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспорт 317 тэрбум 930 сая юаньд хүрч, 51.8 хувиар нэмэгдэв.