Гуравдугаар сарын 29-нд жүжигчин Немо буюу Б.Номин "Baji & Ylalt" нэвтрүүлэгт оролцсон дугаар цацагдсан. Тэрбээр уг нэвтрүүлгийн үеэр "Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" гэж ярьжээ.
Түүнийг ингэж ярьсанд тухайн үед доод курсэд нь түүнд дээрэлхүүлж байсан нэгэн охин бухимдаж, өөрийн дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Хүүе ээ, Жерри, Немо, Б.Мишээл гурав манай ангийн охидыг зоддог байсан шүү дээ. Яаж ингэж яг үнэнгээсээ ярьж байгаа юм шиг худлаа ярьж чаддаг юм бэ? Хоёр жилийн турш биднийг зодож нүдэж, зовоосон. Намайг сургуулиас хөөлгөх гэж манай ангийн охидод "Гадуурхаж байгаад өөрийнх нь хүсэлтээр сургуулиас гарга" гэж дарамталсан байсан. Биднийг базах цаашаа байсныг бүх доод үеийнхэн мэдэж байгаа. Бас л гоё ярих юм аа. Энэ гурав хүмүүсийн нүдэн дээр ингэж л яриад яваад байх юм.
Манай ангийн охины хамрыг хугартал цохиж байсан. Байнга нүүрийг нь алгадаад, цээж рүү нь цохиод бүгд хөх няц явдаг байсан. Зуун төгрөг өгөөд "Дарс, зайрмаг авч ир. Хариултыг нь өгөөрэй" гэж дарамталдаг байсан. Байнга харааж, муухай үгсээр дууддаг. Хэзээ ч ийм хүн биш шүү" гэжээ.