Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр (27-нд) хэвлэлийн бага хурал хийж, Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 4-р экспогийн байдлыг танилцуулав.
Энэ жилийн олон улсын өргөн хэрэглээний барааны экспо 4-р сарын 13-наас 18-ны хооронд Хай Наньд зохион байгуулагдаж, анх удаа Хай Нань арал бүхэлдээ үзэсгэлэн гаргах бөгөөд зэсгэлэнгийн нийт талбай нь 128 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрч, түүхэндээ хамгийн томд тооцогдох болно. Үзэсгэлэнд дэлхийн 59 улс орон болон бүс нутгаас 3000 гаруй брэнд оролцох бөгөөд Франц, Итали зэрэг улс орнууд Хятадын зах зээлд нэвтэрч амжаагүй өндөр чанартай, өвөрмөц онцлогтой хэрэглээний брэндүүдийг авчирч, хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг хангах болно.
Энэ олон улсын өргөн хэрэглээний барааны экспод бүх төрлийн худалдан авагч болон мэргэжлийн зочин гээд нийтдээ бараг 55,000 гаруй хүн оролцох төлөвтэй байна, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг 10 гаруй гол улс орон болон бүс нутгийн худалдан авах бүлгүүд, мөн дэлхийн тэргүүлэгч компаниудын 100 гаруй өндөр албан тушаалтнууд хэлэлцээр хийх болон гэрээ байгуулах зэрэг бизнесийн үйл ажиллагаанд оролцох юм байна.