Хайнаньд очоод яаж аялах вэ?

Хайнаньд очоод яаж аялах вэ?


8 сар

Өнгөрсөн оны сүүлээр Хайнань арлыг тойрч эмжсэн аялал жуулчлалын авто зам ашиглалтад орсон. Аялал жуулчлалын гэж онцгойлон нэрлэгдсэн авто зам Хайнань арлыг далай хөвөө даган бүтэн тойрч, далайн эрэг дагуух хотуудын аялал жуулчлалын маршрутыг нэгтгэж, Хайнанийн өвөрмөц соёлтой танилцах шинэ зам нээжээ.

 

Хэн нэгэн надаас Хайнаньд очоод яаж аялбал зүгээр вэ гэвэл би лав энэ замаар аялахыг зөвлөнө. Жуулчдад зориулсан энэ замаар явж арлын өвөрмөц онцлог газруудтай бүрэн танилцах боломжтой гэж ХТРТ-ийн сэтгүүлч Фань Шаньшань хэлэв. Машин жолоодож аялбал аль замаар явах вэ?

 

Хайнань арлын аялал жуулчлалын авто зам 988.2 километр урт. Далайн эргийн 12 хот, сяний үзэсгэлэнт байгалийг үзэж, хоол ундыг сонголттой амтлах боломж бүрдпүүлснээр жуулчдыг татаж байна. Баруун гар талд уул, зүүн гар талд далай тольдох Жэнмэньлин гүүр Хайнанийн аялал жуулчлалын авто замын хамгийн үзэсгэлэнт хэсэг юм. Түүнчлэн энэ зам нь жуулчдад усан спорт, нам доогуурх нислэгийг санал болгож, Линшүй хотын Синьцүн боомтоор орж загасчдын амьдралыг үзэх боломж олгоно.

 

Тус мужид татваргүй барааны худалдаа нь жуулчдыг хамгийн ихээр татдаг. Энд ирсэн хүмүүс татваргүй барааны дэлгүүрийг тойрно гэсэн ном байхгүй. Заавал тэрүүгээр орж, худалдаа хийдэг. Хайнаньд татваргүй барааны 12 дэлгүүр ажиллаж байна. Тоо баримтаас үзвэл, нэгдүгээр сарын 26-наас гуравдугаар сарын 5-ны хаврын баярын хооронд энд татваргүй барааны худалдаа 7 тэрбум 410 сая юань хүрч, давхацсан тоогоор 938 мянган жуулчин дэлгүүр хэсч, 7 сая 390 мянган бүтээгдэхүүн худалдан авчээ.

 

Аялалд зорьсон хүмүүсийн адил бус хэрэгцээг хангахын тулд аяллын автобус явуулж, тэднийг Хайнаньд аялахад тусалж байна. Аялллын шинэ зам холбосноор аж үйлдвэрүүдийг чанартай хөгжүүлж, өсөн нэмэгдэж буй жуулчдын хэрэгцээг улам баяжуулж, дэлхийн аялал жуулчлалд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ гэж Хайнаь мужийн Аялал жуулчлал, соёлын ажил эрхэлсэн дарга Чэнь Тежүнь хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү