Нэгдсэн тээврийн галт тэрэгний тээвэрлэлт сайн гарааг эхлүүлэв

Нэгдсэн тээврийн галт тэрэгний тээвэрлэлт сайн гарааг эхлүүлэв


8 сар

3 дугаар сарын 17-ны үдээс өмнө, 108 чингэлэг чирсэн галт тэрэг Чиньжөүгийн төмөр замын чингэлэг тээврийн төвөөс хөдөлж Сычуань мужийн Чэншян өртөөг зорив. Тус галт тэрэг бол Төмөр зам-далайн нэгдсэн тээврийн галт тэрэг бөгөөд чингэлэгүүдэд Мьянмарын хар кунжутын үр, Хайнаний наргил модны жимсний шүүс, Гуаншигийн элсэн чихэр зэрэг бараа тээжээ. 2024 онд, Баруун бүсийн хуурай далайг холбосон шинэ гарцын Төмөр зам-далайн нэгдсэн тээврийн галт тэрэг 2000 дахь удаагийн аялалд гарсан нь энэ бөгөөд ноднингийн мөн үеэс 16.8 хувь нэмэгдэж, эхний улирлын галт тэрэгний тээвэрлэлтийн үүргээ 14 хоногоор урьдчилан биелүүлж, сайн гарааг эхлүүлэв.

 2024031716164822860

3 дугаар сарын 15 хүртэлх байдлаар, Баруун бүсийн хуурай далайг холбосон шинэ гарцын Чунчин-Гүйлинь чиглэл болон Гуаншигийн бүс нутаг дахь галт тэрэгний аялалын тоо 33 хувь, 21 хувь тус тус нэмэгдсэнийг статистик тоо бүртгэл харуулжээ. Түүчлэн төмөр замын 5 шинэ өртөө нэмж байгуулснаар өдгөө үйлчилгээний цар хүрээ 18 мужийн 71 хотын 149 өртөөг хамарч байна.


Н.Уртнасан

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү