Шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэх практик чиглэл

Шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэх практик чиглэл


9 сар

Гуравдугаар сарын 5-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин БХАТИХ-ын өөрийн харъяалагддаг баг болох Жянсүгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, чансаатай хөгжил, орон нутгийн онцлогт тохирсон шинэ чанарын үйлдвэрлэх хүчинг хөгжүүлэх талаар онцолжээ.

Чансаатай хөгжил болон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний талаар Ши Жиньпин дарга өмнө нь Төвийн улс төрийн товчооны сургалтын үеэр “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх нь чансаатай хөгжлийг ахиулах дотоод шаардлага, гол тулгуур” гэж дурдаж байсан юм.

2024030617141317448

Одоогоор, чансаатай хөгжил нь эдийн засаг нийгмийн хөгжлийн гол урсгал болж байгаа ч саад тотгор ихтэй явж ирсэн. Шинжлэх ухаан технологийн инновациар үйлдвэрлэлийн шинэчлэлийг ахиулах, ялангуяа цоо шинэ технологи, тэргүүний технологиор шинэ үйлдвэрлэл, шинэ загвар, шинэ хөдөлгөх хүч бий болгож, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжүүлэх замаар чансаатай хөгжилд хүчтэй хөдөлгөх хүч, тулгуур болгоно.

Жянсүгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо Ши Жиньпин шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжүүлэх зангилаа асуудлыг онцолжээ. Тухайлбал, уламжлалт үйлдвэрлэл болон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь сөргөлдсөн хүч биш. Гол нь шинэ технологиор уламжлалт үйлдвэрлэлийг сайжруулж, тэргүүний, ухаалаг, ногоон чиглэлээр хөгжүүлнэ. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд бодит байдалд суурилж, орон нутгийн онцлогт нийцүүлэх хэрэгтэй.

2024030617142970320

Өнгөрсөн оны сүүлчээр хуралдсан Төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөнд “Шинжлэх ухаан технологийн инновациар орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог удирдуулах” том 9 ажлыг тэргүүн үүрэг гэж тогтоож эдийн засгийн ажлын байршуулалт хийсэн байна. Энэ жилийн засгийн газрын тайланд: “Орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хүчээ төвлөрүүлэн бүтээн байгуулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хурдацтай хөгжүүлэх”-ийг энэ оны засгийн газрын ажлын арван том үүргийн тэргүүнд тавьсан байна.

Жянсүгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Ши Жиньдпин шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэхийг чухалчилсан тул олон нутаг олон салбарын практик үйл ажиллагаанд өргөн боломж ханган, ард түмэнд үр өгөөж өгөх ирээдүйн чиглэлийг заасан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү