Шэньжэнь, Жухай хооронд 20 минут нисээд бууна

Шэньжэнь, Жухай хооронд 20 минут нисээд бууна


9 сар

“Агаарын хот” төлөвлөлт, бага өндрийн нислэгийн жишиг төсөл хөгжүүлэхийн тулд Шэньжэнь хот шинэ алхам хийв. Хоёр хонгийн өмнө, 27-ны өдөр цахилгаан үүсгүүрээр хөөрч буудаг дэлхийн анхны нисэх төхөөрөмжийг Шэньжэнь хотоос тэнгис болон хот дамнуулан нисгэх туршилтыг амжилттай хийв. Зөвшөөрлийн эрхээ авсны дараа 2026 онд зорчигч тээвэрлэн нислэг үйлдэх төлөвтэй байна. Шэньжэнь, Жухай хоёр Жужян мөрний зүүн баруун эрэгт байдаг бөгөөд агаараар чигээрээ явбал хоорондоо 5 км зайтай. Машинаар зорчиход Наньша юм уу Хүмэнь гүүрээр дамжин тойрч 2-3 цаг явж очдог байна. Цахилгаанаар эгц дээшээ хөөрч буух төхөөрөмж нисэх онгоцтой адил хөөрөх, буух тусгай зурвас шаардахгүй бөгөөд Шэньжэнь, Жухайн хороонд 20 минутад хот дамнан аялах боломж нээгдэх юм.

2024022915082351766

Ирээдүйн хотын агаарын зам харилцааны чухал асуудлыг шийдэх нисэх төхөөрөмжийг дэлхийн олон орон хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа юм.

 

Н.Уртнасан

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү