Хятадын эдийн засаг чанартай хөгжиж байна

Хятадын эдийн засаг чанартай хөгжиж байна


9 сар

2024 оны Сингапурын агаарын шоуны үеэр Хятадын том оврын C919 онгоц олонд шагшигдаж, хэвлэл мэдээллийнхэн "Хятадад үйлдвэрлэв"-ийн бас нэг том бэлэг тэмдэг гэж нэрлэж байсан юм. Үүний цаана Хятадын эдийн засгийн эрч хүчийг хурдасгаж буй "хөдөлгүүр"-ийн гавъяа байдаг. Хятадын Төв Радио Телевизийн CGTN болон Хятадын ардын их сургууль хамтран Олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан санал асуулгад оролцогчдын дунд явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогчдын 87.1 хувь нь Хятад улс эдийн засгийн чанарыг сайжруулахын тулд технологийн инновацийг ашиглаж байгааг сайшааж, эдийн засгийн чанараа сайжруулахад шинэлэг болно. Чанартай бүтээмж нь Хятадын шинэчлэлийн үйл явцыг хурдан бөгөөд сайн явуулахад тусална  гэж үзсэн байна.

 

Хятадын эдийн засгийн 40 гаруй жилийн хурдацтай хөгжил нь үйлдвэрлэлийн эрч хүч тасралтгүй давтагдахын үр шимийг хүртэж, технологийн шинэчлэлийг үргэлж нэн тэргүүний зорилт байсаар ирсэн. Хятадын дотоодод үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоцноос гадна Хятад улс 2023 онд дотооддоо үйлдвэрлэсэн том оврын аялалын хөлөг онгоцны туршилтын аялал, "Тэмцэл" шумбагч онгоц хэт гүнд шумбах ажлыг дуусгаж, Хятадын сансрын станц "сансрын буухиа"-аа үргэлжлүүлсээр байна. Судалгаанд дэлхийн нийт оролцогчдын 93.2 хувь нь Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хүчирхэг хүчийг сайшааж, судалгаанд оролцогчдын 84.9 хувь нь Хятадын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт олон улсын хамтын нийгэмлэгт илүү их ашиг тусаа өгч байна гэж үзсэн байна. Хятадын суурь судалгааны санхүүжилт 2012 онд 49 тэрбум 900 сая юань байсан бол 2022 онд 202 тэрбум 350 сая юань болтлоо нэмэгдсэн нь квант мэдээлэл, үүдэл эс, синтетик биологи зэрэг салбарын томоохон үр дүнг хүчтэй дэмжиж байгааг тоо баримт харуулж байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн судалгаанд оролцогчдын 85.4 хувь нь Хятадын бие даасан инновацийн салбарт оруулсан асар их хөрөнгө оруулалт, шийдэмгий байдлыг өндрөөр үнэлж байна.

 

Энэхүү судалгааг АНУ, Их Британи, Франц, Испани, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнууд, Бразил, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй орнуудын нийт 11,180 оролцогчдын дунд явуулсан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү