Хаврын баяр бол Хятадын төдийгүй дэлхийнх юм


2 сар

Вена дахь НҮБ-ын төв байр анх удаа Хятадын шинэ жилийн баярыг тэмдэглэж, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хаврын баярын ээлжит гала тоглолтыг зохион байгуулж, олон орны бэлэг тэмдгийн барилгууд "Хятадын улаан"-аар чимэглэсэн байв. Хаврын баярыг НҮБ-ын амралтын өдөр болгон зарласнаас хойш, дэлхий даяар Хятадын уламжлалт баярын уур амьсгалаас хуваалцах болжээ.

 2024021023232274425

Хаврын баяр бол Хятадын хамгийн эртний бөгөөд хамгийн чухал уламжлалт баяр юм. Энэ баярыг НҮБ-ын амралтын өдөр болгон зарлаж, НҮБ-ын агентлагууд жил бүр хаврын баяраар хурал уулзалт хийхээс зайлсхийж, хүмүүст Хятадын соёлыг мэдрэх илүү боломжийг олголоо гэсэн үг юм. Үүнээс өмнө Өмнөд Солонгос, Вьетнам, Сингапур зэрэг 20-иод улс орон, орон нутгийнхан хаврын баярыг хууль ёсны дагуу тэмдэглэдэг байсан, НҮБ-аас "албан ёсоор баталгаажуулсан" нь Хятад болон Хятадын соёлын нөлөө улам бүр нэмэгдэж буйг харуулж байна гэж холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Энэ нь Хятад улс НҮБ-ын тогтолцоо, олон талт үзэл баримтлалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг илтгэж, Хятадын ард түмэн өөрийн соёлоо дэлхий дахинд сурталчилж танилцуулахад бэлэн байгааг харуулж байна гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы дарга Деннис Фрэнсис үзэж байна.

 2024021023241220584

Өнөөдөр АНУ-ын Нью-Йоркоос Францын Парис, Нидерландын Гаага хотоос Мехико хот хүртэл дэлхийн нийт хүн амын тавны нэг орчим нь хаврын баярыг янз бүрийн хэлбэрээр тэмдэглэж байна. Луу, арслан бүжиг, банш чимхих, сүмийн хурлаар аялах, хос уянга бичиж наах, шинэ жилийн гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэх мэтээр Хаврын баяраар 200 шахам улс орон, бүс нутагт ардын зан заншилтай холбоотой олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Хаврын баяр нь Хятадын энх тайван, эв найрамдал, эвсэг зохицонгуйг эрхэмлэх соёлын үзэл баримтлалыг өвлөн авсан. Хаврын баярын янз бүрийн арга хэмжээнд биеэрээ оролцохоор дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст Хятад улсыг илүү сайн таньж ойлгох боломж хангажээ.

 2024021023252420616

Хөх модон луу жилийн Хаврын баярын гала тоглолтыг дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутгийн 2100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичлэг юм үү зурагт мэдээгээр зэрэг мэдээлж, хандалт нь 649 сая гаруй байсан бол видеог сонирхсон хэмжээ 210 сая удаа байжээ.

Испанийн "Өдрийн сонин""Дэлхийд хамгийн олон үзэгчтэй телевизийн хөтөлбөрөөр Гиннесийн тэмдэглэлд бүртгэгдсэн тоглолт" гэж мэдээлсэн бөгөөд "Хятадын уламжлалт соёл хэрхэн янз бүрийн салбарт урам зориг, бүтээлч байдал, шинийг санаачлах эх сурвалж болж болохыг харуулж байна" гэжээ. "

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш луу жилд зориулсан илтгэлдээ Хятад улс болон Хятадын ард түмэн НҮБ-ыг тууштай дэмжиж, олон талт үзэл баримтлал, дэлхийн хөгжил дэвшлийг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. "Луу бол Хятадын соёлд эр зориг, алсын хараа, ажиллагааны чадавхыг илэрхийлдэг. Дэлхий дахинд тулгарч буй олон сорилтыг даван туулахын тулд бид эдгээр чанаруудтай байх хэрэгтэй" гэж Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Дэн Хунсен хэлэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү