Бороотой, гунигтай, дарстай, үзэн ядалттай, нулимстай “Шөнө дундын бүжиг”


9 сар

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хайр. Бие биедээ хандсан гэгээн итгэл сэтгэлгүйгээр бид аз жаргалыг амталж чадахгүй.  Хайр бол хэчнээн муу нэгнийг ч өөрчилж чаддаг. Хайрынхаа төлөө ямар их зөрчил, золиосон дундуур туучиж, хамгийн зоригтой үйлдлийг хийж, хайртай нэгнээ өөр хэн нэгэнд өгөөд явуулах гэдэг бол агуу их тэвчээр, хайр билээ. Намайг марттал түүнийг хайрлаарай гэсэн үгнээс ямар их хайр оршиж байгааг мэдэрнэ.  

Хамгийн өөдгүй, гэмт хэрэгтэн хайрынхаа төлөө өөрчлөгдөж, харин хайрласан нэг нь эцсээ хүртэл түүндээ үнэнч байна. Хайртай хүнээ эрэмдэглүүлсэн нэгэн үйлийн үрийн төлөөсийг буцаагаад хэрэгтэнд амсуулна. Үнэндээ хүний хувь тавилан хаашаа ч эргэж болохыг  С.Жаргалсайханы зохиолоор М.Батболдын найруулсан  “Шөнө дундын бүжиг” жүжгээс мэдэрнэ.  

May be an image of 2 people

Хорин жилийн дараа дахин амилж буй энэ жүжиг нь Орфей театрын анхны монгол бүтээл бөгөөд, жүжгийн продюсерээр Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Ж.Билгүүн ажиллаж байгаагаараа онцлогтой юм.

“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төслийг энэ сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм.  Төслийн эхний уран бүтээлээр  “Шөнө дундын бүжиг” жүжиг байв.

Жүжгийн гол дүр болох Шубирад залуу жүжигчин Д.Асардарь, Амигод төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар, Хавхад жүжигчин Т.Сэргэлэн, Дудраад жүжигчин С.Батзориг нар тогложээ. Мөн жүжгийн нэгэн чимэг дүр болох Цэнгэлийн дүрийг загвар өмсөгч С.Төгс амиллууллаа.  

May be a black-and-white image of 2 people

Ихэмсэг агуу тансаглалыг тус театрын хаалгаар ороод л мэдэрнэ. Хүрэн улаан хөшгөөр тойрон хүрээлүүлж, ширээ бүрт гэрэлтэх лааны гэрэл, тансаг дарсны амт, сэтгэл догдлуулж, уйлуулж, инээлгэж, уурлуулж, үзэн ядуулсан сонгодог зохиол тайзнаа амилна.

Зуны шөнийн театрын сонирхолтой өнгө төрх, шинэлэг шийдэл маш олон талархалыг хүлээж байсан юм. Үзэгчдийн дунд тайз байрлаж, тэр тайз эргэлдэн тойрч, бороо хүртэл бодитоороо орж байгаа нь дэндүү сонирхолтой. Тайзны эргэн тойрон дахь үзэгчдийн суудлуудыг жүжигчдийн яриаг сонсохоос гадна хувцаслалт, нүүрний хувирал, дохио зангаа зэргийг нарийн харж чаддаг байхаар байрлуулсан байна. Энэ нь дүрүүдийн сэтгэлзүйн байдал, сэтгэл хөдлөлийн хэмнэлийг илүү ихээр яг дэргэдээс нь мэдэрнэ.

Энэ зуны сэрүүн цэнхэр шөнүүдэд үзэгчдийг цэнгүүлэх хамгийн хүсэмжит үзвэрийн нэг яах аргагүй  “Шөнө дундын бүжиг” жүжиг байна гэдэгт эргэлзэхгүй байна.

May be a black-and-white image of 2 people, trumpet and suit

Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж!

Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж! Та уг жүжгээс өөрийгөө ч харж магадгүй…

No description available.
No description available.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү