Л.Гантөмөр: МАН-ынхан сэтгэлийн хөөрлөөр төр удирдаж байна

Л.Гантөмөр: МАН-ынхан сэтгэлийн хөөрлөөр төр удирдаж байна


1 жил
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дорноговь аймагт ажиллаж байна.
Ардчилсан намаас зохион байгуулж буй “Гишүүдээ сонсьё” аян Дорноговь аймгийн Сайншанд хотод болов. Энэ удаагийн аянд Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон бусад төлөөллүүд оролцож байна.
 
Аяны хүрээнд Ардчилсан намаас авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг танилцуулахаас гадна гишүүд дэмжигчдийнхээ улс төрийн идэвх оролцоог сэргээх, ардчиллыг бэхжүүлэхэд тустай тэдний үнэ цэнтэй, ажил хэрэгч саналуудыг багцлан өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаар зорьж байгаа юм.
 
“Эрх баригчид сэтгэлийн хөөрлөөр төр удирдаж байна хэмээн Ардчилсан намын дарга уулзалтынхаа эхэнд онцлон хэллээ. Тэрээр цааш хэлэхдээ “Өнөөдрийн эрх баригчид, өнөөдрийн төр засагт боддог, ойлгодог талбар алга” гэж шүүмжиллээ.
АН-ын “Гишүүдээ сонсьё” аян арав дахь аймагтаа үргэлжилж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү