“Аавын хүүд амьдрал бэлэглэе” аянд нэгдэхийг хүсэж байна

“Аавын хүүд амьдрал бэлэглэе” аянд нэгдэхийг хүсэж байна


2 жил
Цоодолын Тэлмэн 13 настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аав, дүү, эмээ, өвөөгийн хамт амьдардаг. Тэлмэн маань 2022 оны 11-р сарын 8 нд ЭХЭМҮТ-д цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчнөөр оношлогдсон. Энэ хавдар нь Монголд эмчлэгдэх боломжгүй тул бид хилийн чанадыг зорьж Турк улсын Медикал Парк эмнэлэгт хүү чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орсноор бүрэн эдгэрэх боломжтой гэж үзсэний дагуу аавтайгаа цуг 11-р сарын15 нд тус эмнэлэгт очсон. Одоогоор Тэлмэн тус эмнэлэгт хэвтэн хими эмчилгээ 3 дахь шатлалдаа орсон байна. Цаашид 2 шатлалын хими эмчилгээ хийлгээд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд 28 хоногийн дотор орох заалттай. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа нь 500 сая төгрөгийн өртөгтэй. Хугацаа шахуу ийм нөхцөлд Монголын ард түмэн минь хүүд тусламжийн гараа сунгаж, амьдрал бэлэглэхийг хүсэж байна.
Хандивын данс: 5675392695 Хаан банк Хүүгийн аав Цоодол
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү