Д.Пүрэвдаваа: Улаанбаатар хотод тулгамдаж асуудлуудыг эрэмбэлээд төсвөө төсөөлж, тооцоолох хэрэгтэй байна

Д.Пүрэвдаваа: Улаанбаатар хотод тулгамдаж асуудлуудыг эрэмбэлээд төсвөө төсөөлж, тооцоолох хэрэгтэй байна


2 жил

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаан үргэлжилж байна. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан гэлээ. 

Хотын даргын танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ. 

Төлөөлөгч Д.Пүрэвдаваа: Улаанбаатар хотод тулгамдаж асуудлуудыг эрэмбэлээд төсвөө төсөөлж, тооцоолох хэрэгтэй байна.  Улмаар шийдэл, гарцуудыг тодорхойлсон төсвийн танилцуулга хийж байх хэрэгтэй. Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ дэмжсэн төсөв батлах хэрэгтэй юм. Нийслэлийн орлогын дийлэнх нь аж ахуйн нэгжүүдийн татвараас бүрддэг. Мөн НИТХ-ын бүрэн эрхэд халдсан хууль, сайдуудын тушаал, захирамж гарч нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрхэд халдаж байгааг анхаарах хэрэгтэй шүү. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү