МАН-ын Бага хурал ирэх сарын 6-нд болно

МАН-ын Бага хурал ирэх сарын 6-нд болно


2 жил

МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн байна.

Тодруулбал МАН-ын Бага хурлын II хурлыг ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдуулах асуудлыг хэлэлцсэн. Тус хурлаар өнгөрсөн нэг жилийн тайлан, Дэлхийн Соц Интерн байгууллагын Дэд ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүлэх, мөн Индонезийн Жакарта хотод болох Соц Интерний олон улсын хуралд МАН-аас оролцох төлөөлөгчийн тоо гэсэн асуудлыг хэлэлцсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Харин Удирдах зөвлөлийн хурлаар Цахим, хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү