Шинэ мэс заслыг нэвтрүүлсэн УГТЭ “Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарчээ

Шинэ мэс заслыг нэвтрүүлсэн УГТЭ “Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарчээ


2 жил
“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэн гурван өдөр болж, шилдэгүүдээ шалгарууллаа. Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар тав дахь жилдээ шалгарчээ.
Тус эмнэлэг  нь үзэсгэлэнд тусламж, үйлчилгээндээ шинээр нэвтрүүлэн нутагшуулж буй тархины судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, зүрхний мэс засал, зүрхний хэм алдагдлын суулгацын мэс засал зэрэг нийт таван чиглэлийн долоон мэс заслын шинэ дэвшилтэт технологийг танилцуулж оролцсон байна.


 
Үүнээс Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр нутагшуулж буй тархины саатай хүүхдүүдийн “Нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомолоор тайрах ризотоми мэс засал эмчилгээний технологи”-оороо “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарчээ.
 
Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний заалтыг бууруулах зорилт тавин ажиллаж хоёр жилийн дотор 26 байсан өвчний оношийг 20 болгож бууруулсан. Үүний нэг болох уналт, таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сард Турк улсын Лийв эмнэлгийн эмч, мэргэжилтний багийг урьж, УГТЭ-тэй хамтран Нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомолоор тайрах ризотоми мэс заслыг таван хүүхдэд  амжилттай хийсэн юм.
 
Цаашид мэс заслыг төгс нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхаарч ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж байлаа.
 
 
 
 
 



Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү