ЭМЯ: Нусгайрах, хоолой болон биеийн бүх булчин өвдөх зэрэг шинж хүүхдэд илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай

ЭМЯ: Нусгайрах, хоолой болон биеийн бүх булчин өвдөх зэрэг шинж хүүхдэд илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай


3 жил

Коронавирусийн Омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Эдгээр нь

  • Хоолой өвдөх
  • Нусгайрах
  • Ханиах
  • Толгой өвдөх
  • Биеийн бүх булчин өвдөх зэрэг байна.

Иймд дээрх шинж тэмдгүүд хүүхдэд илэрвэл өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, гэрээс бусад бүх орчинд амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газарт аль болох очихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү