ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ


4 жил

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж 16 гишүүнээс 13 нь дэмжсэн билээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллах үүрэгтэй. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Мөн парламент хууль тогтоох, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Засгийн газар түүнийг барьж ажиллах ёстой. Энэ хяналт, тэнцвэрийг барьж ажиллана. Хууль дээгүүр хувь хүн биш, хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана" гэсэн юм.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР:

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуульт ажил:

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:

  • “Алсын хараа” ном 2005
  • “Азийн хүлэг улс” ном 2015 он
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү