Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?


4 жил

2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхи шуурга ихтэй байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: 12, 13-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: 12-нд нийт нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө  18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

13-16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх төлөвтэй байна. 17-нд хүйтний эрч суларна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү