ЭМЯ: Шинээр 23 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Шинээр 23 тохиолдол бүртгэгдлээ


4 жил

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо. Үүний 19 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хоёр иргэний гурав дахь давтан шинжилгээгээр болон Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Улаанбаатар хотод шинээр бүртгэсэн 19 тохиолдлууд нь ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, "Мөнххада" ХХК-иас батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй" гэлээ. 

Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудаас 878 хүн эдгэрээд байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа бол 

  • 292 хөнгөн,
  • 125 хүндэвтэр,
  • 9 хүнд байна. 

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хотоос бусад аймгуудад халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан байна. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөр сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт халдвар дахин илрээгүй бол халдварыг хумьсан гэж үздэг бөгөөд нийт голомт бүртгэгдээд байсан зургаан аймгаас хоёроос бусад нь голомтыг хумьсан гэж үзэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү