“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн захирлыг чөлөөлөх мөн дараагийн захирлыг томилох эрх нь тус компанийн ТУЗ-д байдаг. ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат ажилладаг юм. Мөн “Эрдэнэс Монгол” компани УУХҮЯ биш ЗГХЭГ-ын харьяанд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.