Дуучин Б.Эрдэнэхүү: Хөдөө ахуй, нүүдэлч соёлоо ядаж би дуундаа шингээж үлдээхийг хичээдэг

Дуучин Б.Эрдэнэхүү: Хөдөө ахуй, нүүдэлч соёлоо ядаж би дуундаа шингээж үлдээхийг хичээдэг


4 жил

Заамар нутгаас төрөн гарсан дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүү ихэвчлэн мал сүрэг, малчин ардынхаа хөдөлмөр зүтгэлийг магтан дуулдаг нэгэн. Тэрээр саяхан бүтээсэн

Түүний "Малчин Монгол" дууны шүлгийг яруу найрагч Нямбуугийн Баянмөнх, аяыг хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,  хөгжмийн найруулгыг “Soft music” студын захирал Эрдэнэбуян хийжээ. Харин клипийг Face studiо-д бүтээсэн байна.

Дуучин Б.Эрдэнэхүү “одоогийн залуус хөдөө ахуй, нүүдэлч дорнын түүхээс хөндийрч байгаа учраас ядаж малчин айлын хүү би энэ соёлоо дуундаа шингээж залуучуудад үлгэр дууриал болохыг хичээдэг” гэжээ. 

Б.Эрдэнэхүү 2017 онд “Малчин ааваа магтан дуулъя” нэртэй уран бүтээлийн тоглолт хүртэл хийж байсан юм. Харин эх оронч үзэлтэй дуучны дараагийн уран бүтээл ямар байх бол гэдэг хүлээлт түүний сонсогч, фэнүүд дунд үүсээд байгаа нь дамжиггүй биз ээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү