Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг томилжээ. Тодруулбал, тус газрын даргад Эрүүл мэндийн дэд сайд асан Л.Бямбасүрэнг томилсон байна.
Л.Бямбасүрэн 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Хүүхдийн эмч мэргэжлээр анагаахын сургуулийг дүүргэсэн. Мөн хүнс, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйчаар нэмж суралцаж төгссөн байна.
2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.