Минималист хэв шинжтэй нэг хүний оффис

Минималист хэв шинжтэй нэг хүний оффис


4 жил

Ганцаараа сууж үр бүтээлтэй ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан нэг хүний оффис өрөөнүүд Улаанбаатар хотод нээгджээ. Уг Solospace буюу нэг хүний оффис нь ганцаараа төвлөрч суугаад гадаад хэл, төсөл, хичээл зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой газар гэдгээрээ онцлог юм.

Дэлхий олон оронд нэг хүний болон дундын оффисууд их байдаг. . Solospace буюу нэг хүний оффисыг үүсгэн байгуулагч Э.Буян-Ундрах нь одоо 22 настай. Тэрээр ярихдаа "Улаанбаатар хотод ганцаараа төвлөрч суугаад ажлаа хийх оффис байдаггүй байсан. Гадуур түрээсэлж суух боломжтой оффисууд байдаг ч хэт өндөр үнэтэй. Тиймээс ийм газар нээе гэж бодоод нээсэн" хэмээн ярьсан юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг оффисуудтай харьцуулахад тус оффис нь маш хямд. Нэг цаг түрээслэхэд хоёр мянган төгрөг, өдрөөр 10 мянган төгрөг, сараар 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай юм.

Тус төв нь МУБИС-ийн эсрэг талд байрлах UBH төвийн 14 давхарт байрлах бөгөөд нийтдээ 10 өрөөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Шинэхэн оффисыг зорин ирж үйлчлүүлж буй залуус сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мина [66.181.180.xxx] 4 жил
Дажгүй юм. Агааржилт нь хэр юм байна. Суусан хүмүүсээ..