Өнөөдөр Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал болно

Өнөөдөр Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал болно


4 жил

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 2-нд болж хоёр өдөр үргэлжилсэн. Улмаар Шүүхээс С.Мандахбатын хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг ӨНӨӨДӨР буюу долдугаар сарын 6-ны өдрийн 9.00 цагт товлосон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү