Монголын Хөл бөмбөгийн холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт ирэх долоодугаар сарын 01-нд болно. Тоглолт өнгөрсөн жилийн “Мазала Дээд Лиг” -ийн аварга “Улаанбаатар Сити болон”, “МХБХ-ны Цом-ын аварга”,”Хаан Хүнс Эрчим баг”-уудын хооронд болох юм.
“Эрчим” багийн хувьд өнгөрсөн жилийн “Хаан Хүнс” клубтэй нэгдэж “Хаан Хүнс Эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч коронавирусийн улмаас тоглолт нь цуцлагдсан “Улаанбаатар Сити” улирлын эхний сорилтоо “гигант”-уудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.
Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн долоодугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм.
Харин тоглолтыг “SPS” телевиз шууд дамжуулан хүргэнэ.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо