Малчдад 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ

Малчдад 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ


5 жил

“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын ХХААХҮЯамнаас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ. 

ХХААХҮСайдын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Мөнгөн урамшуулал олгох тухай” А-186 дугаар тушаалын дагуу 2019 онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13,219.3 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46,828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19,419,476,700 /Арван есөн тэрбум дөрвөн арван есөн сая дөрвөн зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан өнөөдрөөс малчдын дансанд шууд шилжүүлж байна.

Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1,941,047,530 /Нэг тэрбум есөн зуун дөчин нэгэн сая дөчин долоон мянга таван зуун гуч/ төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлсэн.

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан 2,419,559 ширхэг богийн арьсанд 7,124,082,000 төгрөг, 190,638 ширхэг бодын ширэнд 2,788,965,000 төгрөг нийт 2,610,197 ширхэг арьс, ширэнд 9,913,047,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг дээрх журмын 4 дэх хэсэг 4.10-т заасны дагуу төрийн сангаас 37,825 малчдын дансанд өнөөдрөөс олгож эхлээд байна.        

ЭХ СУРВАЛЖ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү