Францын Страсбург хотод 30 жилийн дараа анх удаа зургаан ихэр хүүхэд /таван охин, нэг хүү/ төржээ.
Ихрүүдийг жирэмсний 24 долоо хоног, зургаан хоногтойд нь мэс засал хийж төрүүлсэн байна. Дутуу төрсөн ихрүүд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт байгаа гэв. Түүнчлэн зургаан ихэр хүүхэд төрөх нь 4.7 тэрбум төрөлтөд нэг удаа тохиолддог ховор тохиол аж.