Д.Нямхүү: 247 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарлаа

Д.Нямхүү: 247 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарлаа


5 жил

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн дахинд 4 сая 982 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 94000 хүн шинээр өвчилжээ. Мөн ОХУ-д 9200 тохиолдол нэмэгдэж, нийт 2800 хүн нас барсан. Буриад, Эрхүү, Тувад тохиолдлууд нэмэгдэж байна. Орон нутгийн гал тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

264 дуудлага ирсэн ба өмнөх өдрөөс 80 гаруй дуудлагаар нэмэгдсэн. АНУ, Испани, Германи, ОХУ, Чех улсаас 17 хүн холбогдон зөвлөгөө авсан. Иргэд сайн дураар эргүүл хийж байгаа ба оройн цагаар залууст амны хаалтаа хийхийг шаардан ажилаж байгаа ахмад настан болох Баяндэлгэр, Оюунханд нартаа баярлалаа.

ЗӨСҮТ-өөс Энэтхэгээс ирсэн 158 иргэний ачаа тээшийг ариутгасан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ, Дарханд 247 шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарлаа. Нийт 140 тохиолдол бүртгэгдэж 26 эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87 хөнгөн, хүндэвтэр 27 байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү