Ким Кардашиан Уэст коронавируст цар тахлын эсрэг аянд нэгдэж хувийн дотуур хувцасны брэндээрээ дамжуулан амны хаалт үйлдвэрлэжээ. Хачирхалтай нь, Ким Кардашиан Уэст шинээр амны хаалт үйлдвэрлэсэн гэдгээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа борлогдож дууссан байна.
Түүний “Скимс” брэндийн үйлдвэрлэсэн амны хаалтыг бүтэн өдрийн турш зүүх боломжтой гэнэ. Яг л дотуур хувцас шиг сунамтгай, амьсгалдаг материалтай, дахин ашиглах боломжтой аж. Шинэ загварын амны хаалтаа сэнд, клей, сиенна, какао, оникс гэсэн таван өнгөний сонголттойгоор үйлдвэрлэж, бямба гарагаас /2020.05.16/ эхлэн худалдаанд гаргажээ. Тус брэндийн амны хаалт 8 ам.долларын үнэтэй.