"The Twilight" цувралын хамгийн сүүлчийн дэвтэр "Breaking Dawn" 2008 онд хэвлэгдэн гарснаас хойш 12 жилийн дараа зохиолч Stephenie Meyer уг цувралын удаах дэвтэр болох “Midnight Sun”-ийг энэ зун олны хүртээл болгох гэж буйг албан ёсоор мэдэгдлээ.
"Midnight Sun" ном нь зохиолын гол дүрийн бүсгүй Bella Swan-ийн талаас бус түүний дурлалт залуу Edward Cullen-ийн талаас бичигдэх аж. Ингэснээр бид зохиолд өрнөсөн бүхий л үйл явдлын туршид Edward-ийн юу мэдэрч, юу бодож байсныг мэдэх боломжтой болоод ч зогсохгүй Bella-тай учрахаас өмнөх үеийнх нь түүхтэй танилцах боломжтой болох юм.