Өчигдөр /2020.04.26/ The Voice of Mongolia шоуны The Knockout шатны эхний дугаар үзэгчдэд хүрлээ. Тус дугаарт Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлж нэг оролцогч шүүгчийн сонголтоор, харин нэг нь үзэгчдийн саналаар дараагийн шатанд шалгарсан юм. Тодруулбал, Т.Бат-Од, Г.Дашчанрав, Б.Оюу, Э.Үүрцайх, А.Энх-Ингүүн нарын өрсөлдсөнөөс Д.Отгонбаяр шүүгчийн сонголтоор Б.Оюу дараагийн шатанд тэнцэв. Харин санал хураалтаар А.Энх-Ингүүн шалгарсан юм.
Тэгвэл шүүгч Д.Отгонбаяр өөрийн нүүр хуудаснаа, “Би Э.Үүрцайх хүүг “Monster” дуучин болгоно. Хүчтэй, маш сайн оролцогч шүү. Олон жил дуулах зам нь байна даа” хэмээн нийтэлжээ.