Covid-19 өвчнийг анагаах хамгийн магадлалтайд тооцогдож байсан эмийн туршилт үр дүнгүй болжээ

Covid-19 өвчнийг анагаах хамгийн магадлалтайд тооцогдож байсан эмийн туршилт үр дүнгүй болжээ


5 жил

Covid-19 өвчнийг анагаах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Remdesivir эмийн эхний туршилт үр дүнгүй болжээ. Дэлхийн олон улс орон энэхүү эмд найдлага тавьж, эрэлт нь нэмэгдэж, олдоц нь муудаад байсан юм. 

Гэвч 237 өвчтөнийг туршилтад оруулахад Remdesivir эм ямар ч үр дүн өгөөгүй бөгөөд өвчтөнүүдийн биед сөрөг нөлөөлөл үүссэн тул туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоожээ.

Туршилт үр дүнгүй болсон тухай мэдээ анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн санд орсон ч сүүлд устгагдсан байна.

Тус байгууллагын төлөөлөгч санамсаргүй байдлаар гүйцэд бэлэн болоогүй мэдээлэл нийтлэгдсэн тул устгасан гэж тайлбарлажээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг нэгтгэсний дараа эцсийн байдлаар танилцуулах гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү