Герман Улсын BioNTech гэх биотехнологийн компани “COVID-19”-ийн эсрэг вакциныг хүн дээр турших эрх авсан хэмээн тус улсын эрүүл мэндийн үндэсний газраас мэдэгджээ.
Эхний ээлжид 18-55 насны эрүүл, чийрэг биетэй 200 хүнд туршиж, дараагийн ээлжинд коронавирусийн халдвараар нас барах өндөр эрсдэлтэй иргэдэд туршихаар төлөвлөсөн гэв.