АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон карт олгохоо түр хугацаагаар зогсоохоор болсон буй талаар өчигдөр мэдэгдлээ.
Ногоон карт олголтыг 60 хоногийн хугацаагаар зогсоож байгаа бөгөөд энэ хугацааг дахин сунгах эсэхийг Америкийн цагаачлалын алба шийдэх юм байна. Тус улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Америкийн Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч байгаа билээ.
Ногоон карт олголтыг цуцлах хоригт Америкт байнга оршин суух зөвшөөрөл хүсэж буй хүмүүс хамаарч байгаа юм. Харин түр хугацаанд ажиллахаар ирэх хүмүүс болон олон улсын байгууллагын ажилчдад энэ хориг хамаарахгүй аж.