Бразилийн Рио-де-Жанейро хот дахь Христийн хөшөөнд эмчийн өмсгөл өмсгөжээ. Ингэхдээ гэрэлтүүлэгч ашиглан Христийг эмчийн дүрд хувиргасан нь энэ аж.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид дэлхийн бүх эмчид талархал илэрхийлж, “баярлалаа” гэдэг үгийг португал, испани, англи, герман, итали, хятад, франц, араб, орос зэрэг хэд хэдэн хэлээр хөшөөн дээр тусган харуулжээ. Түүнчлэн коронавирусын халдвар голомтлон тархсан БНХАУ, БНСУ, Итали, Испани, Франц зэрэг улсуудын далбааг хөшөөнд гэрэлтүүлсэн байна.