Д.Болд: Чиний гал шиг сэтгэлийг чинь мэдрээд нулимсаа гаргалаа ах нь

Д.Болд: Чиний гал шиг сэтгэлийг чинь мэдрээд нулимсаа гаргалаа ах нь


5 жил

Монгол HD телевизийн уран бүтээл “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн Voice of Mongolia шоу нэвтрүүлэг өмнөх жилээсээ “Шүүрэх” гэсэн дүрэм нэмэгдсэн нь онцлогтой болж байна.

Учир нь нэн тэнцүү хоёр оролцогчийнхоо аль нэгийг нь багтаа авч үлдэж, цаашид шоугаа үргэлжлүүлэх хүндхэн даалгаврын өмнө шүүгчид тулгардаг байсан бол, энэ удаа дээрх хасагдсан оролцогчийг аль нэг шүүгч багтаа урьдаг болсон нь онцлог юм.

Тэгвэл өчигдрийн дугаарт оролцогч н.Дөлгөөнийг тус нэвтрүүлгийн шүүгч Дуучин Д.Болд багтаа авч, нулимс унгасан нь үзэгчдийн сэтгэлд нэлээдгүй хүрээд байна. Тэгвэл энэхүү үйл явдлын талаар Д.Болд өөрийн facebook хуудастаа “Чиний- цусашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа ГАЛ шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг АЗ ЖАРГАЛ ЗҮРХ СЭТГЭЛИЙН НУЛИМСАА гаргалаа ах нь” гэжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү