Испанид COVID 19 халдвараар нэг өдөрт 821 хүн амиа алджээ

Испанид COVID 19 халдвараар нэг өдөрт 821 хүн амиа алджээ


5 жил

Испанид шинэ коронавирусийн халдварын улмаас нэг өдөрт буюу гуравдугаар сарын 29-ний ням гарагт 821 хүн амиа алджээ. Ингэснээр тус улсад COVID 19 халдвараар амиа алдсан хүний тоо 6803-т хүрээд байгаа юм. 

Хэдийгээр нэг өдөрт амиа алдсан хүний тоо ийнхүү огцом өссөн ч шинэ тохиолдлын тоо Бямба гарагаас буурсан талаар Испанийн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 

Италид халдварын улмаас нэг өдөрт 756 хүн амиа алдаж, нийт 10779-д хүрчээ.