NBA-ийн Детройт Пистонс багийн төвийн тоглогч Кристиан Вуд энэ сарын эхээр шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.03.25/ түүний агент Брэд Галли “Вуд бүрэн эдгэрсэн. Бие нь сайн байгаа” хэмээн Детройт хотын WXYZ News хэвлэлд ярилцлага өгчээ.
Кристиан Вудын хувьд энэ сарын 8-нд Юта Жазз багтай хийсэн тоглолтонд NBA-ийн анхны covid-19-ийн халдвар авсан тоглогч болох Руди Гоберийн эсрэг тоглож 30 оноо 11 самбараас бөмбөг авалт хийсэн. Гэвч баг нь хожигдож, өөрөө covid-19-ийн халдвар авсан юм.